Хайлт

Google
 

Montag, 3. November 1997

Тэнгэрийн вангийн ер бусын дагуулууд / Irregular Moons Discovered Around Uranus / Необычные спутники вокруг Урана

Тайлбар: Тэнгэрийн вангийн энэ хоёр дагуул яаж үүссэн бэ? Өнгөрсөн долоо хоногт энэ холын, хийн гаригт нээгдээгүй байсан, ердийн бус орбиттой хоёр дагуул байгааг тогтоожээ. Ураны хуучин 15 дагуулууд бүгд зөв орбитоор экваторынх нь орчмоор эргэлдэж байдаг. Эдгээрийн ихэнхийг 1986 онд нисч өнгөрсөн Вояжер 2 хөлгөөс нээсэн байна. Хоёр шинэ дагуул нь зөв бус хэлбэртэй бөгөөд ойролцоогоор 100 км-ийн радиустай гэж үзэж байгаа. Шинэ дагуулуудын онцлог нь хуучин дагуулуудынхаа эсрэг чиглэлд эргэлдэж байгаа нь болон Тэнгэрийн вангаас холуур эргэлдэж байдаг нь юм байна. Хэрэв ер бусын дагуулууд нь Бархасбадь, Санчир, Далайн вангийн дагуулуудын адил байдлаар үүссэн гэвэл тэд өмнө нь нарыг тойрон эргэлдэж байгаад татагдсан байж болох юм. Эдгээртэй адил дагуулуудыг хөдөлгөөнөөр нь нээдэг. Нэг дагуулыг нь та дээрх зураг дээр баруунаас зүүн тийш хөдөлж буй байдлаар дугуйлсан байгааг харж байна (хөдөлгөөнийг зогсоохын тулд браузерынхаа stop товчийг дарна уу).

Explanation: Where did these two irregular moons of Uranus originate? Last week two previously undiscovered moons of the distant gas planet were confirmed, the first in irregular orbits. All fifteen previously known moons of Uranus are 'regular', circling near the planet's equator. Most of these were discovered by the passing Voyager 2 spacecraft in 1986. These newly discovered moons are thought to be odd-shaped and about 100 km across. They are considered irregular, though, because they orbit in odd directions and far from Uranus. If Uranus' irregular moons have the same origin as those orbiting Jupiter, Saturn, and Neptune, then they were probably caught from orbits around the Sun. Moons like this are discovered by their motion. One of these moons is shown above as the circled point of light moving from left to right. (To stop the movie from repeating, click "stop" on most browsers.)

Пояснение: Где образовались эти два необычных спутника Урана ? На прошлой неделе было подтверждено наличие ранее неоткрытых спутников этой далекой газовой планеты с необычными орбитами. Все 15 известных спутников Урана движутся по "правильным" орбитам вблизи планетного экватора. Большинство из них были открыты пролетающим мимо космическим аппаратом Вояджер 2 в 1986 году. Считается, что два новых спутника имеют неправильную форму с характерным размером 100 км. Эти спутники необычны тем, что движутся в другую сторону по сравнению с остальными спутниками и что их орбиты расположены далеко от Урана . Если считать, что "неправильные" спутники имеют то же происхождение, что и спутники Юпитера , Сатурна и Нептуна , то, скорее всего, они были захвачены с орбит, по которым они двигались вокруг Солнца . Спутники, подобные этим двум, открывают по их движению. Один из этих спутников Вы видите на картинке, обведенным кружком и движущимся слева направо. Чтобы остановить фильм, нажмите кнопку "stop" на Вашем браузере.

Mittwoch, 24. September 1997

Саранд халхлагдсан Санчир гариг / Moon Occults Saturn / Покрытие Сатурна Луной

Тайлбар: Америк дахь олон одон орон сонирхогчид Санчир гаригийг Сар халхлахыг харж чаджээ. Өнгөрсөн дөрөв дэх өдөр тод сар Санчир гаригийн өмнүүр гарсан байна. Одон оронч Крис Станек 1.2 метрийн дурангаа ашиглан энэ гайхамшигтай үзэгдлийн зургийг авчээ. Уг дуран нь Аризона дахь Хопкинсийн уулан дээрх Виппл одон орны төвд байдаг. Санчирыг сарны харанхуй дискний цаанаас гарч ирэх үед Станекийн 35 секунд бүрд авсан 4 зургийг ашиглан Вес Коллей энэ хөдөлгөөнт дүрсийг хийсэн. Тод од, гаригууд сарны цаагуур орох нь элбэг үзэгдэл юм. Олон зүйл ажиглагчийн байрлалаас хамаарна.

Explanation: Many stargazers in the U. S. were able to watch a lovely lunar occultation early last Thursday morning as a bright Moon passed in front of Saturn. Using a 1.2 meter reflector, astronomer Kris Stanek had an excellent view of this dream-like event from the Whipple Observatory atop Arizona's Mount Hopkins. This animated gif image was constructed by Wes Colley from 4 frames taken by Stanek at 35 second intervals as the ringed planet emerged from behind the Moon's dark limb. While lunar occultations of fairly bright stars and planets are not extremely rare events, their exact timing depends critically on the observer's location.

Пояснение: Многие наблюдатели в США могли увидеть покрытие Луной Сатурна. Ранним утром в последний четверг яркая Луна прошла перед Сатурном . Используя 1.2-метровый телескоп , астроном Крис Станек сделал красивые снимки этого фантастического события. Телескоп находится в обсерватории Виппл на горе Хопкинса в Аризоне . Вес Коллей составил фильм из четырех кадров, сделанных Станеком через каждые 35 секунд, когда Сатурн появлялся из-за темного лимба Луны . Покрытия Луной ярких звезд и планет не очень редкое явление. Однако многое зависит от места нахождения наблюдателя.