Хайлт

Google
 

Mittwoch, 23. Januar 2008

Сансрын нисэгчийн хамгаалалтан дээрх дэлхийн дүрс / Orbiting Astronaut Reflects Earth / Отражение Земли в шлеме астронавта

Тайлбар: Сансрын нисэгчдийн өөрсдийгөө авсан зураг сонирхолтой байдаг. Энэ зураг дээр захаас нь эхлэн дараах зүйлсийг харж болно: гэрэл ойлгож буй сансрын скафандрын булан, Олон улсын Сансрын Станцын (ОСС) хэсэг , Дэлхий, 15-р нислэгийн нисэгч Клей Андерсоны гар болон төвд байгаа энэ зургийг авахад ашигласан тоон аппарат. Уг зургийг өнгөрсөн жилийн найман сард сансрын станцыг өргөтгөхөөр очсон Эндевор хөлгийн нислэгийн үед авчээ. Зураг дээр байгаа дэлхийн хаяа хүчтэй гажсан байдалтай харагдаж байна. Энэ нь гэрлийг ойлгож байгаа хамгаалалтын гадаргуугаас болж үүсэх оптик үзэгдэл юм. ОСС-ын орбитын өндрөөс буюу 400 км орчим өндрөөс дэлхийн хаяа бага зэрэг муруйсан байдалтай харагддаг. Сансрын олон дахин ашиглагдах хөлгийн дараагийн удаагийн нислэг дараа сард төлөвлөгдсөн байгаа. Энэ нислэгийн нэг гол зорилго нь шинжилгээний Колумб лабораторыг суулгах явдал юм.

Explanation: Astronaut self-portraits can be particularly interesting. Visible in the above picture, working in from the outer borders, are the edges of the reflecting helmet of a space suit, modules of the International Space Station (ISS), the Earth, the arms of Expedition 15 astronaut Clay Anderson, and the digital camera used to snap the image. This picture was taken during the shuttle orbiter Endeavour's mission to expand the space station last August. The large curvature of the Earth appearing in the visor reflection is not the true curvature of our spherical Earth, but rather an artifact of the curve of the space helmet. Earth's horizon appears only slightly curved when viewed from the height of the ISS -- approximately 400 kilometers. The next space shuttle mission to the space station is currently expected to take place next month and includes the installation of the scientific Columbus Laboratory.


Пояснение: Автопортреты астронавтов могут быть весьма интересными. На этой картинке, начиная с краев, можно увидеть следующее: края отражающего свет шлема космического скафандра, модули Международной космической станции (МКС), Землю, руки астронавта 15-й экспедиции Клея Андерсона, и наконец в центре - цифровую камеру, которой и была снята эта фотография. Изображение было получено в августе прошлого года во время полета космического челнока Эндевор, целью которого было расширение космической станции. На фотографии Земля выглядит сильно искривленной, однако это не означает, что мы видим истинную шарообразную форму нашей планеты. Это - оптический эффект, возникающий из-за кривизны отражающей свет поверхности шлема. С высоты полета МКС - около 400 километров - земной горизонт выглядит лишь слегка искривленным. Следующий полет космического челнока к МКС запланирован на следующий месяц. Одна из его задач - установка научной лаборатории "Колумб".

Keine Kommentare: