Хайлт

Google
 

Mittwoch, 6. Februar 2008

Нарны идэвхжлийн шинэ цикл дэх толбо / A Sunspot in the New Solar Cycle / Солнечное пятно в новом цикле активности

Тайлбар: Манай наран дээр идэвхжлийн шинэ цикл эхэлжээ. Өнгөрсөн жил нарны соронзон орон чиглэлээ өөрчилснөөр 11 жилийн шинэ цикл эхэлсэн байна. Энэ зурган дээр шинэ циклийн эхний толбонуудын нэг болох 10982 толбыг устөрөгчийн цацруулах гэрлийн тусгай өнгөөр таньж болно. Тод толбоны дээр хоёр талд нь байгаа бараан зурвас бол нарны соронзон орны тусламжтайгаар оршин буй хүйтэн судал юм. Халуун болон хүйтэн мужууд нь харгалзан гэрэлтэй, бараан өнгөөр харагдаж байна. Нарны идэвхжлийн үеийн шалтгаан нь түүний соронзон орны өөрчлөлт байдаг. Идэвхжил нь нарны максимум буюу толбо, нарны титмийн хаялга, дэлбэрэлт ихсэх болон нарны минимум гэгдэх идэвхжлийн үзэгдлүүд ховордох хүртэл өөрчлөгдөнө. Нарны минимум 1996, 2007 онуудад тохиолдсон бол хамгийн сүүлийн нарны максимум 2001 онд болсон. Харин маргаашийн нарны цагираг хэлбэрийн хиртэлт нь ихэвчлэн оцон шувуунуудад зориулагдах юм байна.


Explanation: A new cycle has begun on our Sun. Over the past year, the Sun's magnetic field has reset and now a new 11 year period is beginning. Pictured above in a specific color of light emitted by hydrogen is sunspot 10982, one of the first sunspots of the new solar cycle. The two dark lines visible just above and to either side of the bright sunspot are cool filaments held aloft by the Sun's magnetic field. Hot and cold regions are shown as regions of relative light and dark, respectively. A solar cycle is caused by the changing magnetic field, and varies from solar maximum, when sunspot, coronal mass ejection, and flare phenomena are most frequent, to solar minimum, when such activity is relatively infrequent. Solar minimums occurred in 1996 and 2007, while the last solar maximum occurred in 2001. Of course, tomorrow's annular solar eclipse is mostly for penguins.


Пояснение: На нашем Солнце начался новый цикл. За прошлый год магнитное поле Солнца сменило направление, и начался новый 11-летний период. На этой картинке одно из первых солнечных пятен нового цикла, пятно 10982, показано в специально выбранном участке спектра, в котором излучают атомы водорода. Две темные полосы, которые видны с двух сторон от яркого пятна немного выше его - это холодные волокна, удерживаемые вверху магнитным полем Солнца. Горячие и холодные области выглядят как относительно яркие и темные районы. Причина солнечного цикла - изменение магнитного поля. Активность изменяется от солнечного максимума, когда наблюдается больше всего солнечных пятен, корональных выбросов и вспышек, до минимума, когда все проявления активности сравнительно редки. Солнечные минимумы наблюдались в 1996 и 2007 годах, а последний солнечный максимум наступил в 2001 году. Конечно, завтрашнее кольцеобразное солнечное затмение будет зрелищем в основном для пингвинов.

1 Kommentar:

Ганаа_бж hat gesagt…

Ungursun zun nar harah gej filter avsan, sonirholtoi yum bilee.
Udur bolgon tsag zav gargaj goyo medeelel oruuldagt chini bayarladag shuu.
Sar shiniin mend devshuulye. Saihan shineleerei.