Хайлт

Google
 

Freitag, 15. Februar 2008

Ро Анагаагчийн ойролцоох молекулын үүлэн дэх залуу одод / Young Stars in the Rho Ophiuchi Cloud / Молодые звезды в облаке около Ро Змееносца


Тайлбар: Спитцер сансрын аппаратаар хэт улаан туяаны мужид авч, өнгө хувиргалт ашигласан энэ гайхамшигтай зураг дээр сансрын тоосон үүл болон түүний дотор байгаа шинэ төрсөн оддод харагдаж байна. Энэ зураг дээр Анагаагчийн гэж нэрлэгдэх одны ордны өмнөд хэсэгт биднээс 400 гэрлийн жилийн зайд орших, хамгийн ойрын од үүсэх мужуудын нэг болох Ро Анагаагчийн үүлний комплексийн хэсгийг үзүүлжээ. Харин уг зураг 5 гэрлийн жилийн хэмжээтэй зайг харуулсан байна. Одод устөрөгчийн молекулын хүйтэн хийн том үүлэн дотор үүсч орчин тойрныхоо тоосыг халааснаар тэдгээр нь хэт улаан туяанд гэрэлтэнэ. Энэ мужийг тоосыг нэвтрэх чадвартай хэт улаан туяагаар шинжилснээр ердөө 300 000 жилийн дундаж настай 300 гаруй шинэ оддыг нээсэн. Энэ нь 5 миллиард жилийн настай манай нарыг бодвол харьцангуй залуу одод юм.


Explanation: Cosmic dust clouds and embedded newborn stars glow at infrared wavelengths in this tantalizing false-color view from the Spitzer Space Telescope. Pictured is of one of the closest star forming regions, part of the Rho Ophiuchi cloud complex some 400 light-years distant near the southern edge of the pronounceable constellation Ophiuchus. The view spans about 5 light-years at that estimated distance. After forming along a large cloud of cold molecular hydrogen gas, newborn stars heat the surrounding dust to produce the infrared glow. An exploration of the region in penetrating infrared light has detected some 300 emerging and newly formed stars whose average age is estimated to be a mere 300,000 years -- extremely young compared to the Sun's age of 5 billion years.

Пояснение: Космические пылевые облака и погруженные в них только что родившиеся звезды сияют в инфракрасном диапазоне на этом удивительном изображении, полученном космическим телескопом Спитцера и показанном в искусственных цветах. На картинке можно увидеть одну из ближайших областей звездообразования, часть комплекса облаков около $\rho$ Змееносца, находящегося на расстоянии примерно 400 световых лет, около южной границы созвездия Змееносца. На этом расстоянии изображение охватывает область размером около пяти световых лет. Звезды формируются в большом облаке холодного молекулярного водорода, а затем нагревают окружающую пыль, которая начинает светиться в инфракрасном диапазоне. Исследование этой области в проникающем сквозь пыль инфракрасном свете позволило обнаружить около 300 только что сформировавшихся звезд, средний возраст которых составляет всего 300 тысяч лет. По сравнению с возрастом нашего Солнца в пять миллиардов лет они исключительно молоды.

1 Kommentar:

Anonym hat gesagt…

Маш сонирхолтой юм.Бас англи,орос,монголоор тавьсан нь мааааш их таалагдаж байна.Хөдөлмөр зарцуулан ийм сонирхолтой зүйл оруулсанд их баярлалаа