Хайлт

Google
 

Donnerstag, 28. September 2006

RCW 86: Түүхэн хэт шинэ одны үлдэгдэл / RCW 86: Historical Supernova Remnant / RCW 86: остаток исторической сверхновой

Тайлбар: Манай эриний 185 онд хятадын одон орончид Нанмен бөөгнөрөл буюу одоогийн Альфа болон Бета Центаврыг агуулах тэнгэрийн хэсэгт шинэ од үүссэнийг тэмдэглэн үлдээжээ. Энэ шинэ од нь хэдэн сарын турш харагдаж байсан байна. Одоо үүнийг тэмдэглэгдсэн хамгийн анхны хэт шинэ од гэж үзэж байгаа. Өнөөдрийн зураг дээр 21-р зууны хоёр рентген туяаны дуран болох ХММ-Ньютон болон Чандрагаар авсан зургуудын нэгтгэл харагдаж байна. Орчин үеийн судалгаагаар RCW 86 бүрхүүл нь үнэхээр хэт шинэ одны дэлбэрэлтийн үлдэгдэл болох нь батлагдсан. RCW 86-ын энэ нийлмэл зурагт өндөр, дунд, бага энергитэй квантуудыг цэнхэр, ногоон, улаан өнгөөр дүрсэлсэн. Зураг дээр рентген туяанд гэрэлтдэг бодисоос бүтсэн бүрхүүл томорч байгаа нь харагдаж байна. Үлдэгдлийн одоогийн хэмжээ 50 гэрлийн жил байгаа болон бүрхүүл дэх цохилтын долгионы хурдыг хэмжсэнээр түүний насыг тодорхойлж болно. Энэ зураг дээр тооцоо хийсний үндсэн дээр манай эриний 185 оны үед хэт шинэ одны дэлбэрэлтийн гэрэл дэлхийд ирж болох байж гэдгийг баталсан. RCW 86 үлдэгдэл нь манай галактикийн хавтгайн ойролцоо байрладаг ба 8200 гэрлийн жилийн алсад оршино.


Explanation: In 185 AD, Chinese astronomers recorded the appearance of a new star in the Nanmen asterism - a part of the sky identified with Alpha and Beta Centauri on modern star charts. The new star was visible for months and is thought to be the earliest recorded supernova. Data from two orbiting X-ray telescopes of the 21st century, XMM-Newton and Chandra, now offer evidence that supernova remnant RCW 86 is indeed the debris from that stellar explosion. Their composite, false-color view of RCW 86 shows the expanding shell of material glowing in x-rays with high, medium, and low energies shown in blue, green, and red hues. Shock velocities measured in the x-ray emitting shell and an estimated radius of about 50 light-years can be used to find the apparent age of the remnant. The results indicate that light from the initial explosion could well have first reached planet Earth in 185 AD. Near the plane of our Milky Way Galaxy, RCW 86 is about 8,200 light-years away.

Пояснение: В 185 году нашей эры китайские астрономы задокументировали появление новой звезды в астеризме (скоплении) Нанмен - поле на небе, включающее в себя, в том числе, звезды α и β современного созвездия Центавра. Та новая звезда была видна еще в течение нескольких месяцев. Теперь считается, что это самая первая из задокументированных сверхновых. На сегодняшней картинке показаны кадры, полученные двумя рентгеновскими телескопами 21-го столетия - XMM-Ньютон и Чандра. Современные данные явно свидетельствуют, что наблюдаемая оболочка RCW 86 действительно представляет собой остаток от взрыва звезды. Составные рентгеновские изображения RCW 86 представлены в условных цветах так, что голубым, зеленым и красными цветами показаны кванты высоких, умеренных и низких энергий. На изображениях видна расширяющаяся оболочка, состоящая из светящегося в рентгеновских лучах вещества. По видимому размеру остатка, который на настоящий момент составляет 50 световых лет, и измеренным скоростям ударных волн в оболочке можно определить возраст остатка. Так, результаты обработки этих изображений показали, что свет от самого взрыва вполне мог достигнуть Земли в 185 году нашей эры. Остаток RCW 86 находится вблизи плоскости нашей Галактики и удален от Земли на 8200 световых лет.

Keine Kommentare: