Хайлт

Google
 

Samstag, 23. Juni 2007

Берингерийн солирын тогооны 3 хэмжээст зураг / 3D Barringer Meteorite Crater / Трехмерное изображение метеоритного кратера Берингера


Тайлбар: Америкийн Аризона мужийн Уинслоу хотын ойролцоох солирын тогоо нь дэлхий дээрх хамгийн алдартай солирын тогоонуудын нэг юм. Хэрэв та энэ өнгөт стерео зургийг улаан-цэнхэр өнгийн шил зүүн харвал 1.2 км диаметртэй, 170 метр гүнтэй тогооны хэмжээг мэдрэх болно. Солбиж харах аргаар стерео зургийг үзэхэд зориулсан хос зургийг энд дарж үзнэ үү. Энэ тогоо нь галт уулын идэвхжлээс бус солир унаснаас болж үүссэн гэдэг нь батлагдсан анхны тогоо юм. Орчин үеийн судалгаагаар уг солир нь 300 мянган тонн жинтэй, никельт төмөрөөс бүтсэн байсан ба 50 мянган жилийн өмнө унасан гэж үздэг. Энэ солир нь ойролцоогоог 40 метрийн диаметртэй байсан ба 11.6 км/с хурдтайгаар ирсэн. Үүний хажууд 65 сая жилийн өмнө унаж динозавруудыг устгасан гэж үздэг Чиксулубын солирын хэмжээ нь 10-20 км байжээ.



Explanation: Barringer Meteorite Crater, near Winslow, Arizona, is one of the best known impact craters on planet Earth. View this color stereo anaglyph with red/blue glasses to get a dramatic sense of the crater's dimensions -- one mile wide, and up to 570 feet deep. (A cross-eyed stereo pair is available here.) Historically, this crater is the first recognized to be caused by an impact rather than a volcanic eruption. Modern research indicates that the impactor responsible, a 300,000 ton nickel-iron meteor, struck some 50,000 years ago. Estimates suggest that it was about 130 feet across and was traveling over 26,000 miles per hour. For comparison, the asteroid or comet impactor that created the Chicxulub crater 65 million years ago, and is thought to have caused the extinction of the dinosaurs, was 6 to 12 miles across.

Пояснение: Метеоритный кратер Берингера вблизи аризонского города Уинслоу в США является одним из самых известных ударных кратеров на Земле. Если Вы посмотрите на эту цветную стереокартинку в красно-голубые очки, то удивитесь размерам кратера – 1.2 км в диаметре и 170 метров в глубину. Пару фотографий, по которым можно увидеть стереокартинку способом перекрестного зрения, можно найти по этой ссылке. Этот кратер – первый в истории, который был признан образовавшимся в результате падения метеорита, а не в результате вулканической активности. Современные исследования свидетельствуют, что метеорит представлял собой кусок никелистого железа массой 300 тысяч тонн, упавший примерно 50 тысяч лет назад. Метеорит предположительно был около 40 метров в диаметре и двигался со скоростью более 11.6 км/сек. Для сравнения астероид (или комета), образовавший кратер Чиксулуба 65 миллионов лет назад и ставший, возможно, причиной вымирания динозавров составлял от 10 до 20 км.

1 Kommentar:

xacaa hat gesagt…

энэ зургийг нөгөө цэнхэр, улаан 3 хэмжээсжүүлэгч шилээр харахаар дотор нь орцон юм шиг харагдаж байна шүү.