Тайлбар: Толин мананцар нь ойр байгаа оддын гэрлийг ойлгодог. Олон жижиг нүүрстөрөгчийн тоосонцрууд гэрлийг ойлгодог байна. Толин мананцарууд ихэвчлэн цэнхэр өнгөтэй байдгийн учир нь нүүрстөрөгчийн тоос цэнхэр өнгийг улаан өнгөнөөс илүүтэйгээр сарниулдагт байдаг. Мананцар хэр тод байх нь сарниулагч тоосны ширхэгийн хэмжээ, нягт болон ойр орших оддын гэрлийн өнгө ба хүчнээс хамаарна. Дээрх зурган дээрх NGC 1435 нь мичидийн (M45) хамгийн тод оддын нэг болох Меропаг (Үхрийн орд 23) хүрээлдэг юм. Мичдийг дотроо агуулсан энэ мананцар нь оддын нээлттэй бөөгнөрөл болон молекулын үүлний санамсаргүй мөргөлдөөний үр дүн гэж үздэг.
Explanation: Reflection nebulas reflect light from a nearby star. Many small carbon grains in the nebula reflect the light. The blue color typical of reflection nebula is caused by blue light being more efficiently scattered by the carbon dust than red light. The brightness of the nebula is determined by the size and density of the reflecting grains, and by the color and brightness of the neighboring star(s). NGC 1435, pictured above, surrounds Merope (23 Tau), one of the brightest stars in the Pleiades (M45). The Pleiades nebulosity is caused by a chance encounter between an open cluster of stars and a molecular cloud.
Пояснение: Отражательные туманности отражают свет ближайшей к ним звезды. Большое количество маленьких углеродных песчинок в туманности отражает этот свет. Характерный голубой цвет отражательной туманности обусловлен тем, что углеродная пыль более эффективно рассеивает голубой свет, нежели красный. Яркость туманности определяется размерами и плотностью отражающих песчинок, а также цветом и блеском находящихся рядом звезд (или звезды). Изображенная на картинке NGC 1435 окружает одну из ярчайших звезд Плеяд (M45) – Меропу (23 Тельца). Туманность, в которую погружены Плеяды, представляет собой результат случайной встречи рассеянного скопления и молекулярного облака.
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen