Тайлбар: Дээрх зургийг 1976 онд NASA-гийн Викинг-1 хөлгөөс авчээ. Ангарагийн гадаргуу дээр зориуд барьсан мэт хүний нүүрний дүрс харагдаж байна. Хэвлэлд “нүүртэй адил толгод” гэсэн нэртэйгээр гарсан уг мэдээ зарим хүмүүсийг энэ нь Ангараг дээр байдаг оюун ухаант соёл иргэншлийн бүтээсэн зүйл гэж цуурахад хүргэжээ. Үүний үр дүнд уг зураг тэр үед олон сэтгүүлийн нүүрэн дээр гарсан байна. Олон тооны зургийг шинжилсний үр дүнд энэ нь Ангарагийн жирийн уул бөгөөд тодорхой харагдах өнцөг болон гэрэлтэлтээс болж хүний нүүр шиг харагддаг болох нь батлагджээ.
Илүү мэдээлэл авахыг хүсвэл Үндэсний Сансар судлалын Шинжлэх ухааны Өгөгдлийн төвийн фото галарейг үзэж болно. Харин Ангараг гаригийн судалж байсан түүх Ангараг Судлалын төвийн хуудсан дээр байгаа.
Explanation: This image, showing what looks to be a human face sculpted on the martian surface, was produced using data from NASA's Viking 1 orbiter in 1976. Described in a press release as a "face-like hill" it caused some to offer the sensational speculation that it was an artificial construct built by an intelligent civilization on Mars! As a result, this image was splashed across the covers of many grocery store tabloids at the time. A detailed analysis of multiple images of this feature reveals a natural looking martian hill whose illusory face-like appearance depends on viewing angle and angle of illumination.
For more information about the picture see the NSSDC Photo Gallery of Mars.
For a detailed discussion of the "Face on Mars" see Calvin J. Hamilton's Face on Mars page.
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen